Цагаан ордон Болтоны орны хүнийг хэлэлцэж байна

Цагаан ордон Майкл Помпеог АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр томилох тухай хэлэлцэж байгаа талаар хэвлэлүүд мэдээлэлж байна . Тус улсын ерөнхий дипломат ажилтан Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийг давхар гүйцэтгэх сурагтай. Хэрэв ийм шийдвэр гарвал Помпео хоёр жилийн турш Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Төрийн нарийн бичгийн даргыг хавсарч ажиллаж байсан Хенри Киссинжерийн дараа АНУ-ын түүхэн дэх хоёр дахь хүн болно гэж CNN мэдээлэв. Одоогоор Помпео АНУ-ын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх хэвээр байгаа бөгөөд дээрх томилгоог Трамп хэр нухацтай авч үзэх нь одоогоор тодорхойгүй байна. Ямар ч байсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн албан тушаалд Помпеогоос гадна таван хүний нэр явагдаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)