Цагаан ордны зүгээс "Huawei"-н хоригийг хойшлуулах хүсэлт тавьжээ

Вашингтон: Цагаан ордны төсвийн дарга Хятадын томоохон харилцаа холбооны "Huawei" компанид чиглэсэн хоригийг хоёр жилээр хойшлуулах талаар уриалжээ.

Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Руссел Воугт мэдэгдэхдээ "Нэг жилийн хүрээнд тавьсан уг хориг нь Америкийн компаниудад маш их хор хөнөөл авчирна" хэмээжээ. Мөн түүний мэдээлснээр Huawei-н тоног төхөөрөмжийг хэрэглэж буй байгууллагуудад зээл өгөх болон улсын тэтгэмж олгохгүй гэсэн шийдвэр нь орон нутгийн харилцаа холбооны байгууллагуудад асар их хохирол учруулах юм байна.

Америкийн компаниуд Д.Трампын Huawei-н эсрэг авсан хорио цээрийн эсрэг аль хэдийн тэмцээд эхэлсэн. Шиньжинд төвтэй дэлхийн хамгийн том харилцаа холбооны нийлүүлэгч Huawei компани нь Цагаан ордны зүгээс Хятадын эсрэг  өрнүүлж буй эдийн засаг худалдааны тэмцлийн халхавч болж байна хэмээн эдийн засгийн судлаачид үзэж байгаа аж.

Өөрөөр хэлбэл, Huawei утасгүй сүлжээг анхлан бүтээж, дэлхийн 170 улс гүрнүүдэд гар утас нийлүүлдэг нь Америкийн эрх баригчдын хувьд АНУ-ын технологийн тэргүүлэгчийн байр суурь болон үндэсний аюулгүй байдал зэрэгт аюул заналтай хэмээн үзэхэд хүргэжээ.

Харин Huawei уг технологи нь хяналт хийхэд зориулагдсан гэдгийг няцаасан. Сүүлийн долоо хоногуудад Хятадын Засгийн газар "Хэрэв АНУ буулт хийхгүй бол Америкийн технологийн компаниудад ч аюултай үр дүн гарна" хэмээн сануулж, хариу арга хэмжээ авч эхэлсэн.

"Wall Street"-д дурдагдсанаар "Ноён Воугт өнгөрсөн долоо хоногт Конгрессын гишүүд болон орлогч ерөнхийлөгч Майз Пенсед бичсэн захидалдаа “Засгийн газар уг хорио цээр нь үндэсний аюулгүй байдалд ямар чухал нөлөөтэй болохыг хэлэлцэж байх зуур хэд хэдэн агентлагууд болон нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдээс хатуу сануулга хүртээд байна” хэмээн бичжээ.

Харин Huawei энэ талаар ямар нэг тайлбар хийгээгүй байна.

Эх сурвалж: The NewYork Times


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)