Цагаан-Овоо сумын нутаг дэвсгэрийн тал нь шатжээ

Манай улсын хилийг энэ сарын 18-20-ны өдөр даван ОХУ-аас орж ирсэн түймэр Дорнод аймгийн Баян-Уул, Дашбалбар, Цагаан-Овоо сумын нутаг дэвсгэрийг хуйхалж байна. Тус сумын I, II, IV, V багийн 111.000 га талбай шатаж, байгаль экологид 423 сая 687 мянган төгрөгийн хохирол учирсан, хоёр айлын гэр, 14 айлын хашаа саравч, нэг айлын зуны амбаар, 453 толгой мал шатсаныг урьдчилсан байдлаар тогтоожээ. Энэ гамшиг тус суманд 536 сая 368 мянган төгрөгийн хохирол учруулаад байна. Цагаан-Овоо 650.200 га нутаг дэвсгэртэй. Он гарснаас хойш дөрвөн удаа хээрийн түймэр гарч, газар нутгийнх нь 50 хувийг хуйхлаад буй аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)