“Цагаан идээний худалдаа эрхлэх” халхавч дор нэн ховордсон амьтдын эд эрхтэн цуглуулж байжээ

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид ховор амьтны жагсаалтад орсон Хүрэн баавгайн савар, доньд худалдсан хэргийг илрүүллээ. Тус цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид энэ сарын 13-нд Мөрөн сумын иргэн Д-г нэн ховор амьтдын эд эрхтэнг их хэмжээгээр цуглуулан хууль бусаар хадгалсныг илрүүлж, тухайн иргэнийг түр саатууллаа. Сэжигтэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд “Цагаан идээний худалдаа эрхлэх” халхавчтайгаар гэмт хэрэг үйлдэж байсан бололтой. 

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хүнс, худалдааны зах дээр цагаан идээ, мал, махны худалдаа эрхлэгч Д-ийн эзэмшлийн байшин, агуулахаас нь хандгайн дагзтай эвэр нэг, тарваганы хатаасан арьс 745, бугын эвэр 254 кг, хуш модны самар 270 кг-ийг хадгалж байсныг хураан авсан байна. Энэхүү үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5.1-д заасан гэмт хэргийн шинжтэй учир нэн ховор амьтдын эд эрхтний эх сурвалж, хадгалсан, худалдан борлуулсан үйлдлүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)