Цагаан анааш хулгайн анчдын хоол болжээ

Кенийн Ишакбини байгалийн цогцолборт газрын эмэгчин цагаан анааш хэдэн сарын өмнө сураггүй болсон аж. Тэгвэл дэлхий дээрх цор ганц тэр амьтан хулгайн анчдын гарт үрэгджээ. Тэр ч бүү хэл түүний төлийг хулгайч нар намнасан байжээ. Энэ тухай байгаль хамгаалах “Hirola сonservation” байгууллагагынхан мэдээлж “Тэрхүү амьтны арьс, махыг авч, ясыг нь үлдээсэн байсныг Ишакбиниас 57 км зайтай газраас олсон” гэж цахим хуудсаараа зарласан байна.

Өдгөө цагаан анаашны ганц эрэгчин үлдсэн бөгөөд үржих боломжгүй учраас уг төрөл зүйл хэдэн жилийн дараа бүрмөсөн устаж үгүй болно гэдгийг мөн мэдээлсэн байна.

Бэлтгэсэн: Ж.Хаан


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)