Цагааннуур хүртэл төмөр зам тавина

     УИХ-ын чуулганы тухай хуулийн шинээр өргөн барьсан төслийг АНынхан өчигдөр хэлэлцэв. Уг төсөлд чуулганы хуралдаанд намын бүлгээс тав хүртэлх гишүүн тодорхой асуулт тавьж, гурав хүртэлх гишүүн саналаа хэлж байхаар заасан юм байна. Энэ нь тухайн асуудлаар мэргэшсэн гишүүдийг бий болгох зорилготой зохицуулалт гэнэ. АНын бүлгийн хуралдааны талаар дарга Ч.Сайханбилэг мэдээлэл хийсэн юм. Үүнээс гадна тэд төмөр замын бодлогыг ярьсан аж. Үүнийг аж үйлдвэрийн хөгжлийн үзэл баримтлал, нэмүү өртөг бий болгох, олон талт гадаад бодлогод нийцсэн байх ёстой гэж үзсэн байна. Гурав дахь шатны буюу баруун чиглэлийн төмөр замыг Цагааннуур хүртэл тавихаар санал нэгджээ. Гэхдээ маршрутын нарийвчлалыг Засгийн газар гаргах юм байна.


 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)