Цаасаа халж, цахимд шилжихээр эрчимтэй ажиллаж байна

Нүсэр шат дамжлагыг багасгах зорилгоор төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, хороодоос үзүүлэх үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох шинэ технологи бүхий цогц системийг нэвтрүүлэх ажил өрнөж байна.

Орчин үеийн хурдацтай өсөн нэмэгдэж байгаа цахим мэдээллийн хэрэгцээг хангах, төрийн байгууллагуудын мэдээллийг хурдан шуурхай солилцох, боловсруулахад нийслэлийн байгууллагуудад мэдээллийн технологийн цогц шийдлийг оновчтой ашиглах асуудал тулгараад байгаад билээ.

Нийслэлийн төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоо ихэнх нь цаасан суурьтай, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйлчилгээний чиг үүргийн систем түүний бодлого, стандарт, цахим архивын тухай хууль тогтоомж болон холбогдох журам дутмагаас үүдэн үйлчилгээний шат дарааллыг багасгах төрийн үйлчилгээг цахимжуулахад хүндрэл үүсээд байна. Иймд дээрх мэдээллийг цахимаар солилцох технологийн суурь бүтцийг оновчтой зөв тодорхойлон нэвтрүүлж байж төрийн үйлчилгээг шат дараатай цахимд шилжүүлэн, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах боломж бүрдэх юм. Энэ үйл ажиллагаа нь технологийн шийдэл байхаас гадна байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаанд суурилсан нэгдсэн удирдлага, зохион байгуулалт шаардсан цогц ажил юм гэж ажлын хэсгээс мэдээллэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)