Х.Одхүү, Г.Сүрэн нар УАШТ-д гурав дахиа түрүүлэв

Дартсын насанд хүрэгчдийн ганцаарчилсан төрлийн улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр өдөр үргэлжлэн, өчигдөр дуусав. Монгол Улсад эл спортыг үүсгэж, хөгжүүлсэн Д.Болдбаатар агсны нэрэмжит тэмцээнд 15 байгууллагын 200 гаруй тамирчин оролцжээ. 

Эрэгтэйчүүдийн ангилалд “Нетком дартс” клубийн тамирчин Х.Одхүү, эмэгтэйчүүдийнхэд олон улсын хэмжээний мастер Г.Сүрэн гурав дахиа түрүүлэв. Монгол тамирчдыг чансаагаараа сүүлийн хэдэн жил тэргүүлж буй Х.Одхүү өнгөрсөн онд Дэлхийн цомын болон Хятадын нээлттэй тэмцээнээс алтан медаль хүртсэн. Ташрамд дурдахад, багийн УАШТ ирэх тавдугаар сарын 18-19-нд Улаанбаатар хотод болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)