Х.Болорчулуун: Монголбанк улс төрчдийн өндгөө дардаг газар болсон

Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны дэд ерөнхийлөгчийг томилох талаар хэлэлцэж, УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбын хүү Г.Дөлгөөнийг томилсон. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулууны ярьсан зүйлээс онцолж байна.

УИХ-ын гишүүн Болорчулуун: Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал Монгол банкны үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Өнөөдрийн мөнгөний ханшны уналт, үйлдвэр хөгжихгүй байна. Гаднаас бүх зүйлээ импортоор авдаг. Энэ нь мөнгө санхүүтэй салшгүй холбоотой. Жилийн жилд мөнгөний ханшны уналт үргэлжилж байна. Үйлдвэрлэгчид яаж 17-20 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкнаас авч ашигтай ажиллах вэ. Би Монгол банкийг ялзарсан газар гэж боддог. Үнэхээр ялзарсан газар. Таван жилийн өмнө би Монгол банкинд шалгалтаар орж, ялзарсан газар гэдгийг дэндүү сайн ойлгосон.

Улс төрчдийн өндгөө дардаг газар болсон. Ц.Элбэгдоржийн бэр, Н.Энхбаярын хүү, бүх эрх мэдэлтэй улс төрчид үр хүүхэд хамаатан садангаа оруулдаг газар. Монгол банкны хүмүүс нь таван жилийн өмнө 3,7 тэрбум төгрөгийг хүн бүрт 45-147 сая төгрөгийн буцалтгүй тусламжаар байр дэмжлэгийн үнэ гээд өгсөн байсан. Монгол банк ажиллаж байгаа хүмүүсийн байрыг үнэгүй өгч байна. Ийм эрх байх ёсгүй.

Ард түмний татварын мөнгөөр гараа ингэж угааж байна. Энэ байдлаас болж Н.Золжаргалыг огцруулах гэж бид хичээгээд бараагүй. Н.Золжаргал мөнгө хэвлэлтийг дураараа явуулж ханш унагаж эхэлсэн. Энэ байдал цаашид засагдахыг би хэлж мэдэхгүй байна. Саарал жагсаалтад орж байгаа гэсэн Монгол банкны үйл ажиллагаатай холбоотой.

Арилжааны банкнуудын эх үүсвэр нь тодорхойгүй. Монгол банкны хөгжил сул дорой явж ирдэг. Цахим банкийг хөгжүүлэх эрхийг яагаад татгалзаад байгаа. Арилжааны банкнуудыг хүүгээ буулгахгүй байна" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)