Х.Баттулга: Сонгуулиар саналаа өгөөгүй байж дараа нь хариуцлага нэхэх утгагүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 48-р сургууль дээр ирж, саналаа өглөө. Тэрбээр санал өгөөд гарч ирмэгцээ олон нийтэд хандан ийнхүү ярив.

Ерөнхийлөгч Х.Баттулга: Миний бие Үндсэн хуульд заасан эрх үүргийнхээ дагуу өнөөдөр саналаа өглөө. Орон нутгийн сонгуулиар иргэд ажил төрлийнхөө холбоосыг хариуцуулах дарга нараа сонгодог учир энэ бол маш чухал үйл явдал. 

Өнөөдөр 15:00 цагийн байдлаар нийт сонгогчдын ирц 35 хувьтай байна. Энэ нь маш бага гэсэн үг. Залуус санаачилгатайгаар 20:00 цагаас өмнө саналаа өгч иргэнийхээ үүргийг биелүүлэхийг уриалж байна. Сонгуульд оролцоогүй, сонгуулиар энэ нийгмийг өөрчлөөгүй байж хариуцлага нэхэх нь утгагүй зүйл. 

Өөрчлөлтийг сонгуулиар хийдэг нь ардчиллын алтан зарчим юм. Үүнийг хийхийн төлөө бид орон нутгийн сонгуульдаа идэвхтэй оролцож, өөрчлөлтийг хийх хэрэгтэй байна" хэмээлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)