Х.Баттулга: Лангуун дээрээс бараа худалдаж авдгаасаа ч илүү хянамгай хандаарай

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 48 дугаар сургууль буюу УИХ-ын 23 дугаар тойрог дээрээс саналаа өглөө. Тэрбээр саналаа өгчхөөд гарч ирснийхээ дараа хэвлэлийнхэн хандан ийнхүү ярив. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Ардчилсан Монгол Улс гэж зарласнаас хойш 30 гаруй жилийн хугацаа өнгөрчээ. Залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. 17:00 цагийн байдлаар нийслэлд сонгуулийн ирц 50 гаруй хувьтай байна гэдэг мэдээ авсан. 

Залуучууд аа, та нарын санал улс орны хөгжилд нөлөөлнө шүү. УИХ бол бага ард түмэн. Тиймээс лангуун дээрээс бараа худалдаж авахаас илүү хянамгай хандаарай. УИХ-д уул уурхайн бизнес эрхэлдэг хүмүүс их орж ирдэг. УИХ бол гэмт хэрэгтнүүдийн толгой хорогдох газар болсон гэж харагддаг. Тиймээс сонголтоо зөв хийгээрэй" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)