Хөө тортгийг урлагийн бүтээл болгов

Гэр хорооллын иргэд болон нүүрс, мод түлдэг хэн бүхнийг хорт утаа үйлдвэрлэгч мэтээр нүд үзүүрлэх гээд болсон өнөө үед хөө тортгийг ч урлагийн бүтээл болгож болдгийг харуулсан үзэсгэлэн “Занаду” арт галерейд нээгдэв. Зураач Д.Батзориг монголчуудын галыг эрхэмлэн дээдэлж, хөөг анагаах ухаанд ашигладаг байсан уламжлалыг сануулан уран бүтээлдээ тусгажээ.

Өчигдөр нээгдсэн “ЭКО+БИО+УБ=2011” үзэсгэлэн 21 хоногийн турш үргэлжилнэ. Бидний энгийн хэмээн үздэг зүйлс олон янзын хэлбэр дүрс, өнгө будгийн нийлэмжээр гүн утга санаа илэрхийлж, хэлбэрждэгийг энэ үзэсгэлэнгээс харж болно. М.Батзориг дөрөв дэх бие даасан үзэсгэлэндээ хөө, тортгийг урлагийн бүтээл болгосон 20 гаруй зургаа дэлгэжээ.

Ж.Солонго


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)