Хөөсөнцрийн үйлдвэрт гал гарав

Тэнгэр баганадсан хар утаа суунагласан дүр зураг өчигдөр цахим ертөнцөд олны анхаарал татав. Баянгол дүүргийн XX хорооны нутаг дэвсгэр, Гурвалжингийн гүүр орчимд байрлах хөөсөнцрийн үйлдвэрт гал гарсны улмаас агаарт хар утаа дэгдсэн нь тэр аж. Гал гарсан тухай дуудлага НОБГ-т 12.02 цагийн үед ирсэн бөгөөд Гал унтраах, аврах гурван ангийн 30 гаруй алба хаагч шуурхай ажиллан 13.30 цагийн үед унтраажээ.

Хөөсөнцрийн үйлдвэрийн гадна талбайд байсан сэндвич хавтан нь шатаж, гал улмаар агуулахын байр руу тархсан аж. Гал гарах үед үйлдвэрт хүмүүс ажиллаж байсан ч азаар түлэгдэж, гэмтээгүй байна. Галын шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллага шалгаж буй юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)