Хөөмийч Д.Хосбаяр “Дэлхийн хөгжмийн хаан” шагнал хүртэв

“Авъяаслаг Германчууд” шоунд оролцож олон  үзэгчийг зурагтын өмнө суулгаж, бүр 37 мянган оролцогчоос сүүлийн 10-т шалгаран элэг нэгтнүүдээ баярлуулсан хөөмийч Д.Хосбаяр дахин эх орныхоо нэрийг гаргалаа. Хөөмийч Д.Хосбаярыг Испанийн хатан хааны нэрэмжит “Prince of World music” буюу “Дэлхийн хөгжмийн хаан” гэсэн хүндтэй шагналаар шагнажээ.  Энэ шагналыг үндэснийхээ урлагийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа дэлхийн шилдэг уран бүтээлчдэд олгодог байна. Өмнө нь 23 уран бүтээлч авч байсан бөгөөд манай хөөмийч 24 дэх удаагийнхаар тодорсон нь энэ юм.  Хөөмийч Д.Хосбаяр Германы Хеллен хотод амьдардаг. Монгол хөөмийг дэлхийн хөгжим болгож чадсан тэрбээр “Трансмонголиа” хамтлагийг байгуулан уран бүтээлээ туурвиж байна. Алдарт “Modern talking” хамтлагийн дуучин Дитер Болен хүртэл түүнтэы хамтарч уран бүтээл хийхээ амлаад авсан билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)