Хөшигийн хөндий хүрэх 32 километрийн урттай хурдны замын хөдөлгөөнийг нээлээ

Улаанбаатар, Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлыг холбосон 32 километр урттай тууш замын хөдөлгөөнийг нээлээ.

Уг тууш зам нь “Яармагийн товчоо - Айцын даваа - Түргэний гүүр - Бөхөгийн хөтөл -Хөшигийн хөндий” гэсэн чиглэлтэй бөгөөд цааш үргэлжлэн Зуунмод, Мандалговийн автозамтай нийлдэг. Иймд жолооч та бүхнийг замын хөдөлгөөний дүрмийг чандлан сахихыг Тээврийн цагдаагийн албанааас зөвлөлөө.

Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу тууш замд:

  • явган зорчигч,
  • ердийн хөсөг,
  • унадаг дугуй, мопед,
  • трактор болон өөрөө явдаг машин механизм,
  • техникийн дээд хурд нь цагт 40 км-ээс илүүгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тус тус хориглоно.

Тууш замд:

  • жолоодлогын дадлага хийх
  • ухрах болон буцаж эргэх;
  • түр ба удаан зогсох;
  • бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин зорчих хэсгийн баруун гар талын нэг ба хоёр дахь эгнээнээс бусад эгнээгээр явахыг тус тус хориглоно.

Уг зам нь нийт 32.226 км урт, 31.0 м өргөн, хоёр урсгал бүхий 6 эгнээ асфальт бетон хучилттай. Хурд хэмжигч болон камерууд суурилуулсан олон улсын стандартад нийцсэн зам юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)