Хөшигийн хөндийн нисэх буудлыг түлшээр тогтвортой хангах асуудлаар санал солилцлоо

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарын ОХУ-ын Роснефть компанийн ерөнхийлөгч И.И.Сечинтэй энэ сарын 3-ны өдөр уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцлоо. 

Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааг улам өргөжүүлж Монгол Улсын Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл, мөн Хөшигийн Хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг онгоцны түлшээр тогтвортой хангах асуудлаар ярилцжээ. 

Үүнээс гадна Монгол Улсын геологи, уул уурхайн салбарт тэр дотроо газрын тосны эрэл хайгуулын чиглэлээр Роснефт компани хамтран ажиллах, туслалцаа үзүүлэх боломжтой талаар саналаа илэрхийллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)