Хөхний даруулгаа биед эвтэйхнээр зүүх 7 арга

1.Хөхний даруулгаа өмсөхөөсөө өмнө хэд хэдэн удаа гараараа угааж зөөлрүүлээрэй.  Зайлшгүй угаалгын машинаар угаах бол хүйтэн усаар угаагаарай гэж зөвлөх байна. Ингэснээр таны биед илүү тааламжтай санагдах болно.

2.Даруулгандаа  мөр тогтоогч резин авч хэрэглээрэй. Эмэгтэйчүүдийн нэг их ач холбогдол өгдөггүй ч гэсэн тээртэй хэцүү мэдрэмж төрүүлдэг нэг асуудал бол яалт ч үгүй хөхний даруулганы мөр. Тэгэхээр даруулганы мөрний рэзинэн тогтоогч энэ асуудлыг шийдээд өгчих нь байна шүү дээ.
3.Хөхний даруулганыхаа мөрийг ойр ойрхон тохируул. Энэ нь мэдээжийн зүйл шиг санагдаж болох ч заавал туршаад үзээрэй. Энэ нь таны хөхний хэмжээнд нөлөөлөөд зогсохгүй сарын тэмдэгний мөчлөгт өөрчлөлт үзүүлдэг гэнэ.
4.Даруулганыхаа зөөлөвчийг жаахан нугалаад өг. Мэдээж хэрэг даруулга болгон яг таны хөхний хэлбэрийн дагуу хэмжээ хэлбэртэй байна гэж юу байх вэ. Зайлшгүй эвгүй мэдрэмж төрүүлж ч юм уу таныг өвтгөж л байгаа. Тэгэхээр яг хөхнийхөө хэлбэрээр даруулгаа нугалахыг зөвлөж байна.
5.Тэлэгчтэй даруулга сонгоорой. Мэдээж энэ нь эвтэйхэн санагдана. Үүнээс гадна таны даруулгыг илүү удаан эдэлгээтэй болгодог гэнэ.
6.Хөхнийхөө ойр орчимд чийгшүүлэгч юм уу нүнтаг цацлага цацаарай. Мөргүй даруулга зүүж байхад энэ арга нь даруулгыг тогтооход их хэрэг болдог юм байна.
7.Хөхөвч шинээр худалдаж авах бүртээ цээжний тойргийн хэмжээгээ шалгаж байгаарай. Буруу хэмжээтэй хөхөвч зүүх нь тав тухгүй мэдрэмж төрүүлэх бас нэг шалтгаан юм. Харамсалтай нь охид бүсгүйчүүд маань тэр бүр зөв хэмжээгээ мэддэггүй дөхүүлээд л авчихдаг. Хөхний хэмжээ өөрчлөгдөж байдаг учраас үүнд анхаарвал зохистой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)