ХӨСҮТ-ийн Төвлөрсөн ариутгалын тасаг, Нян судлалын лабораторийг иж бүрэн заслаа

ЭМЯ, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр 5” төслийн хүрээнд ХӨСҮТ-ийн халдвар хамгааллын дэд бүтцийг бүрэн шийдлээ. Ингэхдээ тус төвийн Төвлөрсөн ариутгалын тасаг болон Нян судлалын лабораторийн барилгыг иж бүрэн засаж, агааржуулах нэгдсэн систем суурилуулан, интернэт, цахилгаан, дулааны холболтуудыг нь шинэчилж, дохиололтой болгожээ. Түүнчлэн тус хоёр тасгийн тоног төхөөрөмжүүдийг шинэчилж, эмч, лаборантуудыг мэс заслын багаж, хэрэгслийг ариутгаж, халдваргүйжүүлэх горим, халдвараас өөрийгөө хэрхэн урьдчилан сэргийлэхэд сургасан байна.

ХӨСҮТ-д уг төслийг хэрэгжүүлс нээр эмнэлгийн багаж, хэрэгслийн ариутгал сайжирч, Нян судлалын лабораторийн тусламж, үйлчилгээний чанар дээшлэн, эрүүл ахуй, аюулгүй байдал, халдвар, хамгаалал нь орчин үеийн стандарт хангалаа. Тодруулбал, Төвлөрсөн ариутгалын тасаг, Нян судлалын лабораторийн өрөө, тасалгаануудын вакум, ариутгаж, халдваргүйжүүлэх үйл явцыг бүрэн автоматжуулж, эрүүл ахуйн дэглэмийн дагуу зөв урсгалд оруулсан нь салбарын хэмжээнд жишиг болсныг албаныхан онцолсон.

Ташрамд дурдахад, Азийн хөгжлийн банкныхан дээрх төслөө дөрвөн үндсэн чиглэлээр хэрэгжүүлж байна. Эмнэлгүүдийн Ариутгалын тасаг, Нян судлалын лабораторийг тохижуулахаас гадна цусны салбар төвүүдийн чанар, аюулгүй байдлыг сайжруулан, эрүүл мэндийн байгууллагуудын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр түр хадгалах байрууд барьж буй аж.

Бэлтгэсэн: О.Ундрах


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)