ХӨСҮТ-д хоёр ширхэг амьсгалын аппарат хандивлана

Улаанбурхан өвчний дэгдэлт нэмэгдэж, зөвхөн он гарснаас хойш 59 хүүхэд эл өвчний улмаас амиа алдсан хэмээн Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа мэдээлээд буй. 

ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээнд хүүхдээ эмчлүүлж буй эцэг эхчүүд ч байдал ноцтой байгаа, хүчилтөрөгч өтгөрүүлэх буюу амьсгалын аппарат хүрэлцээ муутай байгаа хэмээн мэдээлснээр Дэлхийн Монголчуудын Глобал Нийгэмлэгийнхэн дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчуудаас хандив цуглуулах аян зохион байгуулжээ. Тус аянд Америк, Швейцарь, Солонгос төдийгүй Африкийн Угандад ажиллаж, амьдарч буй монголчууд нэгдэж, мөнгөн болон живх, дархлаа дэмжих эм бэлдмэл зэрэг зүйлсийг хандивлаад буй. 

Нийгэмлэгийн аяны хүрээнд цуглуулсан мөнгөөр хоёр ч хүчилтөрөгч өтгөрүүлэх аппаратыг худалдан авсан нь өнөөдөр иржээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)