Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг хэлэлцэж эхэлнэ

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороод болон нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталжээ. Хууль зүйн байнгын хороогоор Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төсөл, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх, эсэх, Хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаж буй төсөл, арга хэмжээ, Эдийн засгийн байнгын хорооны 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны хуралдаанаас өгсөн чиглэлийн биелэлтийн талаарх Үндэсний хөгжлийн газрын даргын мэдээлэл, “Эрдэнэс-Монгол” ХХК-ийн үйл ажиллагаа, цаашдын чиглэлийн талаарх мэдээллийг сонсох аж.

Харин чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон холбогдох хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын банкны тухай төслийг хэлэлцэж, тариалалтын бэлтгэл хангах талаар хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)