Хөрс гэсэх хугацаа 6-7 хоногоор наашилжээ

Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал Монгол орны зүүн бүсэд илүү нөлөөлж буйг 2015 онд хийсэн судалгааны тайланд дурджээ. Тус бүс нутагт цөлжих үйл явц нэмэгдэх, хөрсний элэгдэл эвдрэл ихсэх, усны нөөц хомсдох, дулаарах, байгалийн гамшиг давтагдах зэрэг өөрчлөлт илтэд мэдрэгдэх болсон байна. Тодорхой хэлбэл, хүйтний улиралд 3.6, хавар, намар 1.9 градус хүртэл дулаарсныг тогтоожээ. Мөн хавар, зун хур тунадас буурч, намар өвлийн хур тунадас 5.5-10.7 хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн гол, мөрөн, нууруудын мөсөн бүрхүүлтэй байдаг хугацаа 2-7 хоногоор богино болжээ. Мөс нимгэрч цасан бүрхүүлтэй байх хоногийн тоо бас цөөрч байгаа аж. Үүнээс гадна хавар хөрс гэсэх хугацаа 6-7 хоногоор наашилж, намар хөлдөх хугацаа 5-8 хоногоор хойшилсныг тогтоогоод байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)