ХӨНГӨН ХӨГЖИМ

“Easy listening” буюу хөнгөн хөгжим нь поп хөгжмийн урлагт хэрэглэгддэг хэллэг юм. Хөнгөн хөгжим нь маш энгийн, хөнгөн хялбар тогтоогдож, тоглоход амархан аялгуутай, сонсогчдын сэтгэлийг хөөргөсөн хэмнэлтэй байхаас гадна нийтэд түгээмэл болсон хөгжмийн зэмсгүүдээс бүрдсэн найрал хөгжмөөр тоглодог юм.

Энэ нь ихэвчлэн симфони найрал хөгжмийн голлох зэмсгүүд дээр цахилгаан хөгжим буюу соло, ритм, басс гитар, орган, бөмбөр нэмж оруулсан бүрэлдэхүүнтэй, эстрад найрал хөгжим байдаг. Ийм эстрад найрал хөгжмөөр дийлэнхдээ олны сонорт танил болсон хит дууны хөгжмүүдийг найруулан тоглодог юм.

1950-1970-аад оныг хөнгөн хөгжмийн урлагийн оргил үе гэдэг бөгөөд Пол Марио, Жеймс Ласт, Берт Кемпферт зэрэг алдартай эстрад найрал хөгжмүүд бий болсон юм. Мөн тэр үеийн томоохон радио өөрийн гэсэн ийм төрлийн найрал хөгжимтэй байв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)