Хөл бөмбөгийн "Valencia" багийн таван гишүүнээс коронавирусийн халдвар илэрчээ


Испанийн хөл бөмбөгийн "Valencia" багийн тоглогч, дасгалжуулагчдаас коронавирусийн халдварын таван тохиолдол илэрчээ. Энэ тухай тус багийн албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн байна. Одоогоор багийнхан бүгд эрүүл, гэртээ тусгаарлагдсан байгаа аж. Испани улс Covid-19 халдварын тархалтын гол голомтуудын нэг болоод байгаа юм. Сүүлийн нэг өдрийн дотор тус улсад халдварын 2 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Испанид нийт халдвар авсан хүний тоо 7753 хүрч, 291 хүн нас баржээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)