Хөлбөмбөгийн шилдгүүд энгэрээ мялаалгав

Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагууд баяртай мэдээ дуулгав. Хөлбөмбөг, футзалын үндэсний шигшээ багийн тамирчин П.Алтантулга, Э.Ганзориг, Э.Пүрэвдорж, Б.Мөнгөнтулга нар олон улсын хэмжээний мастер цол хүртжээ. Ингэснээр Монголын футзалын түүхэнд анхны олон улсын спортын мастерууд төрөв. Тэд бол Монгол Улсынхаа нэрийн өмнөөс олон улсын нэр хүндтэй цөөнгүй тэмцээнд хурд, хүч, авьяас чадвараа сорьсон залуус юм.

Мөн хөлбөмбөгийн шигшээ багийн хамт ДАШТ-ий урьдчилсан хоёрдугаар шатанд анх удаа шалгарсан Н.Цэдэнбал, Н.Наранболд, Х.Цэнд-Аюуш, Б.Ариунболд, Б.Даваажав, Д.Төрбат, Б.Гарьдмагнай нар олон улсын спортын мастер цолны болзол хангасан гэнэ. Дээр нэр дурдсан футзалын шигшээ багийн тамирчдаас гадна хаалгач М.Чанцал спортын мастер, П.Бадамсэрээжид, Э.Ууганбаяр, Я.Алтансүх, С.Наранбаатар, Ц.Билгүүн нар спортын дэд мастер болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)