Хөлбөмбөгийн талбайнуудыг нээлттэй болгоно

Хөлбөмбөгийн спортоор хүүхдүүдийг хичээллүүлэх зорилготой “Грассрүүтс” үйл ажиллагаа өчигдөр Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор буюу 83 дугаар сургуулийн хөлбөмбөгийн талбайд болов. “Шонхрууд” клубийн дасгалжуулагч Н.Ганхуягийн санаачилгаар Монголын хөлбөмбөгийн холбооныхон тус үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд 70 гаруй хүүхэд оролцлоо. Улаанбаатар хотод байгуулсан хөлбөмбөгийн талбайнуудыг хүүхдүүдэд нээлттэй болгох зорилгоор ийм арга хэмжээг цаашид дүүрэг бүрт зохион байгуулж, эл спортыг сурталчлан таниулах гэнэ.

Сонирхуулахад, тус холбооноос футзалын дасгалжуулагчийн анхан шатны сургалтыг анх удаа зохион байгуулж байна. Үндэсний, залуучуудын шигшээ багийн ахлах, Азийн хөлбөмбөгийн холбооны футзалын II зэрэглэлийн дасгалжуулагч, сургагч багш нарын удирдан явуулж буй уг сургалт пүрэв гаргийг дуустал үргэлжилнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)