Хөлбөмбөгийн охидын шигшээ багийг япон хүн дасгалжуулах нь

Монголын хөлбөмбөгийн охидын 16, 19 насны ангиллын шигшээ багийн дасгалжуулагчаар Японы иргэн Наоко Кавамотог томилжээ. 1979 онд хөлбөмбөгийн спортод хөл тавьсан тэрбээр таван жилийн өмнө зодог тайлсан. Тоглохынхоо хажуугаар 2002 оноос дасгалжуулагчийн албанд зүтгэн, Азийн хөлбөмбөгийн холбооны А зэрэглэл хүртжээ. Ихэнхдээ өсвөрийн тамирчидтай ажилласан Н.Кавамото өмнө нь Малдивын эмэгтэйчүүдийн шигшээг таван жил дасгалжуулсан туршлагатай. Өчигдөр монгол тамирчидтай уулзсан тэрбээр ирэх сарын 6-нд ажилдаа орно. Түүний цалин, Монголд амьдрах бүх зардлыг Японы хөлбөмбөгийн холбоо даах аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)