Хөлбөмбөгийн оддын бага насны мөрөөдөл

Хөлбөмбөгийн ногоон талбайд алдаршсан хөлбөмбөгчид багадаа юуг мөрөөдөж, ямар мэргэжилтэй болохыг хүсч байсан бол?

ЗЛАТАН ИБРАГИМОВИЧ

Тэрбээр алиалах дуртай байжээ. Байнга л бусдыг инээлгэж байх. Энэ хүсэлдээ хөтлөгдөн жил бүр өвлийн өвөө болж бусдад бэлэг өгөн алиалдаг байжээ. Ингэж явсаар нэг л өдөр хөлбөмбөгчин болов. Үүнд серб гаралт эцэг нь чухал нөлөө үзүүлжээ.

ОЛИВЕР КАН

Бяцхан Кан газарзүйд ойгүй дуртай. Дэлхийн бөмбөрцөгийн дэргэд унтах нь холгүй байсан гээд бод доо. Үүнийг харсан эцэг эх нь тэдгээрийг нь цонхоор шийдчихэж гэнэ. Гэтэл Оливер глобусыг газар унахаас өмнө барьж авсан байна. Яг хөлбөмбөгийн хаалгач шиг. Ингэж л түүний замнал эхэлжээ.

ИГОРЬ АКИНФЕЕВ

Тэрбээр хөлбөмбөгийн хаалгач болохыг хүсдэггүй байжээ. Түүний багын мөрөөдөл нь жолоочийн мэргэжил байв. Гэтэл нэг удаа үеийнхээ хүүхдүүд хөлбөмбөгийн бэлтгэл хэрхэн хийхийг хараад энэ спортод эргэлт буцалтгүй орсон байна. Тэр дундаа хаалгач хийх нь гойд сонин санагдсан тул шууд л бээлий өмсөөд эхэлсэн гэдэг.

РОНАЛДО

Тэр малын эмч болохыг мөрөөддөг байсан гэнэ шүү. Гэрийнхээ нохойд хүртэл элдэв эм өгч ээж, аавдаа загнуулдаг байж. Тэгсэн нэг л өдөр бодлоо мөрөөдлөө өөрчлөн ширэн бөмбөгт ухаангүй дурлажээ.

РАЙАН ГИГГЗ

“МЮ”-гийн домогт хөлбөмбөгчин тэрбээр усанд сэлэгч болохыг хүсдэг байсан гэнэ. Тэгээд Ла Маншийн хоолойг гатлахыг мөрөөддөг байсан гэж байгаа. Гэтэл үеийн хүүхдүүд нь өөр зүйл рүү хошуураад байгааг ойлгосон Райан тэдэнд уруу татагдан ногоон талбайд цагийг өнгөрөөх болжээ.

ФИЛИППО ИНЗАГИ

Филипогийн бага насны баатар нь Робин Гүд байжээ. Түүний талаарх ном уншиж, кино үзэх тэрбээр түүн шиг баатар болохыг хүснэ. Тиймээс сургуулийнхаа урлагийн үзлэгт оролцохдоо үргэлж Робин Гүдийг дүрсэлсэн хувцас өмсдөг байв.

СЕРГЕЙ ИГНАШЕВИЧ

2018 оны ДАШТ-д гавьяа байгуулсан орос хамгаалагч багадаа зожиг хүүхэд байв. Мөн зураг татуулах дургүй. Энэ зан нь одоо ч гэсэн хэвээр. Ярилцлага өгөх тун дургүйгээсээ болж сэтгүүлчдэд үе үе чимхүүлдэг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)