Хөлбөмбөгийн "Манчестер Сити" болон "Ливерпуль" багийн хөгжөөн дэмжигчид олныг хамарсан зодоон дэгдээжээ

Өчигдөр /2019.08.04/ “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд болсон Английн хөлбөмбөгийн супер цомын төлөөх тоглолтын өмнө "Ливерпуль" болон "Манчестер Сити" багийн хөгжөөн дэмжигчид олныг хамарсан зодоон дэгдээжээ. Эл явдал Лондон хотын метроны “Park wembley” буудалд болжээ. Одоогийн байдлаар баривчлагдсан болон үймээний үеэр гэмтэж хүмүүсийн тухай мэдээлэл гараагүй байна. Английн тээврийн цагдаагийн байгууллага зодооныг өдөөсөн хөгжөөн дэмжигчдийг эрэн сурвалжилж байгаа аж. Ташрамд дурдахад Английн супер цомыг “Манчестер Сити” авчээ. Тоглолтын үндсэн цаг 1:1 тооны харьцаатай дуусаж, харин пинальтийн цувралаар “Ливерпуль” нэг бөмбөг алдсанаар хожигдол хүлээжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)