Хөдөө орон нутгийн замд ноцтой осол гарч хоёр жолооч нас баржээ

Өнгөрөгч амралтын өдрүүд буюу энэ сарын 3-ны өдөр зам тээврийн хоёр осол бүртгэгджээ. Энэхүү ослоор  хоёр иргэн харамсалтайгаар амиа алдсан байна. мөн энэхүү осол нь хөдөө орон нутгийн замд гарчээ..

Тодруулбал, найман сарын 03-ны өдөр 06:30 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Жавхлант сум 2-р баг "Нарстайн ам" гэх газар асфалтан замд Hyundai Mighty маркийн автомашин онхолдож жолооч 49 настай, эрэгтэй Л нас баржээ.

Мөн найман сарын 04-ний өдрийн 09:20 цагийн орчимд Дундговь аймгийн Луус сумын "Цомог" гэх газар  асфалтан замд Mitsubishu minicab маркийн Б жолоочтой автомашин онхолдож, жолооч Б нас барсан.

Бүртгэгдсэн нийт ослын 10 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, энэхүү хоёр осол нь онхолдох хэлбэрээр тус тус бүртгэгдсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)