Хөдөөний хүн хотынхны “зовлон”-г мэдэхгүй

Шөнийн цэнгээний газруудыг 00.00 цагт хаадаг болгоно гэсэн яриа гарснаас олон хүний эсэргүүцэлтэй тулсан. Сая гаруй хүн амтай хот шөнө унтдаггүй юм, тэр газрууд уртасгасан цагаар ажилласнаас хойш ахуйн хүрээний гэмт хэрэг, архидан согтуурах явдал буурсан гээд жишээ, баримт дурдан тайлбарласан.

Хүн амын олонх нь залуучууд байдаг хот шүү дээ. Ийм шүүмжлэл өрнөмөгц нийслэлийн Засаг дарга Су.Батболд “Иргэдээсээ асууж байж болно, санал авч байгаа” гэсэн яриа гарлаа. Тэгснээ “Ерөөсөө л 00.00 цагт хаах нь зөв” гэсэн шийдвэр гаргаж орхив.

Тайлбарлаад, эерэг статистик үзүүлээд бараагүй хотын иргэд “Хөдөөний хүн ч хотын “зовлон”-г яаж ойлгох билээ дээ” хэмээн толгой сэгсрээд үлдэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)