Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн төгсөгчид дипломоо гардлаа

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн 23 дахь удаагийн төгсөлтийн арга хэмжээ өчигдөр боллоо. “Ковид-19” цар тахлын улмаас тогтоосон журмын дагуу уг үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд төгсөгчдийн төлөөлөл МҮЭХ-ны болон сургуулийнхаа удирдлагаас дипломоо гардаж авав. Бусад төгсөгчийн дипломыг “Монгол шуудан” компаниар хүргүүлэх болсон байна. Тус сургуулийг энэ жил хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер, хүний нөөцийн удирдлага зэрэг нийгэмд нэн шаардлагатай мэргэжлээр 120 орчим оюутан төгсжээ. “Говь” компани, “Эрдэнэт үйлдвэр”, Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэг байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэрээний дагуу бид бакалавр, магистрын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэдэг” гэж сургуулийн удирдлага энэ үеэр онцолж байлаа.