Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөг" болно

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатарын талбайд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөг" болно. Өдөрлөг 10.00-17.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд нээлтийн ёслол 11.00 цагаас болж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, дэд сайд С.Мөнгөнчимэг, Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, харьяа агентлагийн дарга нар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох гэнэ. 

Мөн өдөрлөгийн үеэр ажилд зуучлахаас гадна хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгал, халамж, тэтгэвэр, тэтгэмж, хүүхэд хамгаалал, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой бүхий л асуудлаар иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх юм. Нийтдээ төрийн болон хувийн хэвшлийн 100 гаруй байгууллага оролцоно. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)