Хөдөлмөрийн баатар Б. Лхагвасүрэнд Засгийн газраас 25 сая төгрөг хандивлахаар боллоо

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн ходоодны хорт хавдраар өвчилсөн тул БНСУ-д шинжилгээ өгч явна гэсэн харамсалтай мэдээлэл гарсан билээ. Тэгвэл Засгийн газраас өнөөдөр Б. Лхагвасүрэнд эмчилгээний хандив өгөх шийдвэр гаргажээ. 

Тодруулбал "Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, СГЗ Б.Лхагвасүрэн гуайн эмчилгээнд Засгийн газрын зүгээс 25 сая төгрөг хандивлахаар боллоо. Нөөц сангаас 10 сая төгрөг, БСШУСЯ-наас 10 сая төгрөг, ЭМЯ-наас 5 сая төгрөг эмчилгээнд нь зориулж гаргахаар шийдлээ. Ерөнхий сайдын зүгээс танхимын гишүүддээ хандаж хувиасаа хандив тусламж өгөхийг уриаллаа" хэмээн Засгийн газрын ХМОНХА-ны дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Эх сурвалж: Ikon.mn 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)