Хөдөлмөрийн баатар Б.Бааст гуай тэнгэрийн оронд оджээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ардын Уран Зохиолч, СГЗ, зохиолч Бөхийн Бааст 98 насандаа бурхны орондоо заларлаа.

Тэрбээр 2018 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж, Ерөнхийлөгч Х.Баттулгаас Хөдөлмөрийн баатрын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоо гардаж авч байсан билээ. 

Б.Бааст нь 1921 онд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд мэндэлж байжээ. 

1964 онд Москва хотын М.Горкийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг төгссөн. Түүний уран бүтээлүүдээс товч танилцуулъя.

  • "Гурван ишиг" /1957/,
  • "Хөөрхөн Баадий" /1959/,
  • "Бушуу туулай" /1967/, өгүүллэг,
  • "Алтайн цэцэг" /1965/,
  • "Хунгийн дууль" /1970/,
  • "Хөвчийн бор" /1977/ зэрэг 60 гаруй түүвэр, хэд хэдэн роман бичсэн
  • "Мандухай сэцэн хатан" зэрэг жүжгийн зохиол бичиж олон тооны ном судар эмхэтгэн редакторласан аж.

ШАГНАЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)