Хөгц мөөгөнцөр илэрсэн йогуртыг устгажээ

НМХГ-ын шуурхай албанд ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу БЗД-ийн 14-р хорооны Номин тав трейд ХХК-ний Номин all mart дэлгүүрт хяналт шалгалт хийжээ. 

Шалгалтаар "Номин all mart" дэлгүүрээс гомдол гаргагчийн өгсөн йогурттай ижил огноотой тарагнаас дээж авч НМХГ-ын төв лабораторит шинжлүүлэхэд хөгц мөөгөнцөр илэрсэн байна.

Зөрчлийн хэрэг нээж Номин тав трейд ХХК-д торгуулийн арга хэмжээ авч, үлдэгдэл таргийг устгуулж, импортлогч Галт суман мөндөр ХХК-ний дэлгүүрүүдэд түгээсэн таргийг татан авалт хийлгэж  устгуулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)