Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын бүтээлийг БНХАУ-ын үзэгчид өндрөөр үнэлжээ

Монгол Улсын филармонийн хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаярын бүтээл БНХАУ-ын үзэгчдээс өндөр үнэлгээ авчээ. Тэрбээр тус улсын ӨМӨЗО-ны найруулагч Э.Буянхишигийн найруулсан “Хархүү” уран сайхны киноны хөгжмийг бичсэн байна. Тус кино энэ сарын 1-нд БНХАУ-ын Шинин хотноо болсон “First international film festival-14” олон улсын кино наадамд оролцож, шилдэг киногоор шалгарчээ.

Эргэн сануулахад, Ш.Өлзийбаяр нь бүх урлагийн тэргүүн дээд “Гоо Марал” шагнал, Италид болсон Морис Равелийн нэрэмжит олон улсын хоёрдугаар уралдааны финалд үлдэн, шилдэг 20 хөгжмийн зохиолчын нэгээр шалгарч байв. 

Мөн 2010 онд Москвад болсон С.С.Прокофьевын нэрэмжит залуу хөгжмийн зохиолчдын дөрөвдүгээр уралдааны тусгай байр, Италийн Болонья хотод зохиогддог олон улсын хөгжмийн зохиолчдын 16 дугаар уралдааны гуравдугаар байрын шагналыг хүртэж байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)