
Сүхбаатар дүүргийн нутаг, Тээврийн товчооны дэргэдэх орон сууцны хорооллын хашаанд байсан түүний “Ланд круйзер-80” маркийн автомашиныг урт гарт хулгайч нар нэг шөнө хашаанаас нь авч одсон гэнэ.
Хохирогч маргааш нь цагдаагийнханд мэдээлэл өгсний дагуу эрэн сурвалжлах ажиллагаа явуулж юу ч үгүй тоногдсон машиныг нь захын дүүргийн гудамжнаас олсон гэнэ. “Хэцүү анги”-ийн Сүнжид багшийн нөхөр хөгжмийн зохиолч Н.Найданжавын машиныг хулгайлсан хэрэгтнүүд өдгөө хүртэл олдоогүй, хохирлоо барагдуулж авч чадаагүй байгаа гэнэ. Тэрбээр өдгөө суудлын жижиг машинаар хөл залгуулж байгаа аж.
Г. Равжаа