Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зун хөдөлмөрлөх эрхтэй боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зусланд амрангаа сүү сааль дээр ажиллаж өөрсдөө идээ цагаа бэлтгэж, ажил хөдөлмөрийн зах зухаас суралцах боломж нээгдлээ. Тодруулбал, “Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Хөгжлийн Төв” НҮТББ нь нийт насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил хөдөлмөрт суралцуулах, хөдөлмөр эрхлүүлэх, татвар төлөгч бий болгох болон өсвөр наснаас эхлэн тэдгээрт бэлтгэх эрхэм зорилгоор "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зуны хөдөлмөр зуслан"-г байгуулаад байгаа юм. Ихэвчлэн гэртээ цонхны цаана суудаг хүүхдүүдэд сайн дурын иргэдтэй хамтран 1+1 хөтөлбөрийн дагуу хийж бүтээх боломж олгож байгаа энэхүү зуслан монголдоо анхдагч аж. Өлзийт хорооллын ойролцоо байрлах тус зуслан өглөө 11.00 цагаас нээлтээ хийх юм байна.

Үүгээр ч зогсохгүй тус зуслан нь тусгай хэрэгцээ шаардлагатай дөнгөж төрсөн нярайгаас эхлэн хөдөлмөрийн насанд хүрсэн залууст зориулсан хөгжүүлэх, хөдөлмөрлүүлэх хөтөлбөрөөр үйлдвэрлэл зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болоод байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)