Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулья

“Хүүхдийн төлөө өндөрт нисье” нэртэй дэлхийг тойрсон агаарын бөмбөлөгтэй аялал Монголд ирлээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй энэхүү аялалыг Шинэ Зеландын иргэн Эндрью Паркер санаачилсан байна. Тэрээр дэлхийн 100 гаруй орноор аялж, халуун агаараар ажилладаг нисдэг бөмбөлгийг хөөргөх бөгөөд ингэхдээ НҮБ-ын Хүүхдийн сангаас боловсролын салбарт хэрэгжүүлж буй хөтөлбөр, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм. Аялалын хугацаанд тэрээр дэлхийн 200 гаруй сургуулиар зочилж, 80000 гаруй хүүхэдтэй уулзах төлөвлөгөөтэй  байгаа аж.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч чадахгүй гэсэн хандлагыг халж, харин тэр хүүхэд бусадтай хамт сурах боломжийг нь бүрэн хангасан сургууль, багш, орон нутгийг бий болгохын төлөө нийгмээрээ ажиллах ёстой гэдгийг дэлхийн улс орнууд уриалж, хэрэгжүүлж байна.
Улаанбаатарт болж буй тус үйл ажиллагаа Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулахын төлөө “Хамтдаа сурч, хөгжье!” уриан дор хийгдэж байна.Үүнд  Боловсрол, шинжлэх ухааны яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхийн холбоо, “Түгээмэл хөгжил” ТББ, “Монголын Дауны холбоо” ТББ, НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо, 29, 70-р дунд сургууль, Шинэ эрин сургууль зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)