Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд дадлагажуулах нь

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбооноос ажлын дасгалжуулагч бэлтгэх анхан шатны сургалт зохион байгуулав. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байранд нь дадлагажуулах зорилготой эл сургалтыг олон улсын зөвлөхүүд хөтлөн явуулжээ. Тодруулбал, Японы “Хүсэл мөрөөдлийн их газар” төвийн дарга, зөвлөх багш Үрасаки Како, “Accendo” ТББ-ын зөвлөх багш Наоши Тамамото нар туршлага, ур чадвараа хуваалцсан байна. 

Олон улсад хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байранд дадлагажуулах, тохиромжтой ажлын байраар хангах нь хэдийн хэвшсэн зүйл. Харин манай улсад энэ ойлголт дөнгөж “нутагшиж” буй. Сургалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон харьяа газрын мэргэжилтнүүд хамрагдсанаас гадна Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны төслийн ажилтан, Европын Холбооны төслийн удирдагч нар оролцжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)