Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлыг шалгаж эхлэв

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин ажлаа өгснөөс хойш уг албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр тэргүүн дэд захирал Ч.Энхбатыг томилоод байв. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн сүүлч буюу гуравдугаар сарын 27- ноос түүнийг эрүүгийн хэрэгт шалгаж эхлэв. Улмаар цөөнгүй газарт нэгжлэг хийснийг эх сурвалжууд хэлж байна. Түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, эд хөрөнгөө тайлбарлаж чадаагүй хэмээн АТГ-ынхан үзэж, нийслэлийн Прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосноор өнгөрсөн баасан гаргаас нарийвчилсан шалгалт эхлүүллээ. Одоогоор хэдий хэмжээний хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй талаарх мэдээллийг өгөх боломжгүй, цагдан хорьж шалгах шаардлага гараагүйг хууль сахиулагчид хэлсэн юм.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)