Хөвсгөл нуур дээгүүр зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ

Хөвсгөл аймагт жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Мөсний баяр” ирэх гуравдугаар сарын 1-4-ний өдрүүдэд болно. Үүнтэй холбогдуулан “Мөсний баяр-2019” арга хэмжээг зохион байгуулах комиссоос Хөвсгөл нуур дахь мөсний баярын талбайн мөсний зузааныг хэмжихэд 1.02 см зузаантай байна. 

Иймд мөсний баярын талбайг Хатгал тосгоноос 1 км 500 метрт Хүй толгойн урд зохион байгуулахаар шийдвэрлэж, авто машины зогсоолыг нуурын зүүн эрэг дээр 3 га орчим хуурай газар парклахаар тогтжээ. Мөн тус аймгийн МХГ-аас Хатгал тосгон, Ханх сумын Засаг даргын гаргасан Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчих хөдөлгөөнийг хязгаарласан захирамжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)