Хөвсгөл нуурын орчимд энэ сараас ариун цэврийн байгууламж барьж эхэлнэ

Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар Хатгал тосгон дахь усан зогсоолын орчимд нийтийн авто зогсоол байгуулахаар болсон билээ. Уг зогсоолд бохирыг  соруулдаг, битүүмжилсэн танктай 50 хуурай ариун цэврийн байгууламжийг 2017 оны зургадугаар сараас барьж, байгуулахаар боллоо.  Уг байгууламжийг “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжиж, тогтвортой аялал жуулчлалыг  хөгжүүлэх нэгдсэн төсөл”-ийн хүрээнд барих юм байна. 

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Рэнчинлхүмбэ, Ханх сумд болон Хатгал тосгонд хэрэгжиж буй уг төслийг  Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжаар БОАЖЯ, АХБ, Тусгай хамгаалалттай газар хамтран хэрэгжүүлж буй юм. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)