Хөвсгөлийн Мөрөн суманд хүчтэй аадар, мөндрийн улмаас 7 айлын хашаа, 2 гудамж усанд автжээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим баг зургаадугаар сарын 18-ны өдрийн 19:30-20:22 цагийн хооронд хүчтэй аадар, мөндөр оржээ.

Мөндрийн улмаас долоон айлын хашаа, хоёр гудамж усанд автсан, үерийн ус зайлуулах сувгын шороон далан сэтэрсэн тухай дуудлагыг зургаадугаар сарын 18-ны өдрийн 20:40 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Онцгой байдлын газрын алба хаагчид, Мөрөн сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж 5 метр урт, 1 метр өндөр шороон далан босголоо хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)