Хүүхэд харагч 18 иргэн гэрчилгээгээ авлаа

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2016 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хуулийн хүрээнд хүүхэд харах үйлчилгээг эрхлэх хүсэлт бүхий, хуулийн шаардлага хангасан иргэдэд “Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч”-ийг гэрчилгээ өгдөг.  Гэрчилгээ олгох гуравдугаар ээлжийн сургалтанд 75 иргэн хамрагдсанаас  эхний ээлжинд шалгуурыг хангаж 18 хүн гэрчилгээгээ гардан авлаа. Энэхүү гэрчилгээг  Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан  Засаг даргын орлогч Т.Баясах гардуулан өглөө. Сургалтаар хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжил, хүүхдийн хоол тэжээл, хүүхдийн эрүүл ахуй, ариун цэвэр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн асуудал гэсэн таван чадамжийг эзэмшүүлсэн аж. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль нь НҮБ-аас хүүхэд хамгаалах эрхийн конвенц зэрэг эрх зүйн баримтыг хэрэгжүүлэх, цэцэрлэг хүрэлцээгүй улмаас гэртээ хүүхдээ хардаг ээжүүдийг хөдөлмөрлөх боломж нөхцлөөр хангах, ажилгүй гэртээ сууж байгаа эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах зорилготой юм. Хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдсан гэрчилгээ авсан байх бөгөөд 18-65 насны сэтгэцийн хувьд эрүүл, хүүхэдтэй харьцах чадвартай Монгол Улсын иргэн байх юм. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)