Хүүхэд хамгааллын үйлчилгээний төв нээгдлээ

Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар 2011 оноос “Хүүхдийн утас 123” дугаарыг ажиллуулж эхэлсэн. Энэ утсанд сард дунджаар 500 гаруй дуудлага ирдэг бөгөөд ихэвчлэн сэтгэл зүйн дарамтад өртсөн, эцэг эх, найз нөхөдтэйгээ ойлголцож чаддаггүй болон эрх нь зөрчигдсөн хүүхдүүд зөвлөгөө авахаар ханддаг байна. Тэдгээр хүүхдийг сэтгэл зүйч болон мэргэжлийн хүмүүстэй уулзуулах, эцэг эх, оюутан залууст гэр бүлийн боловсрол олгох зорилгоор Нийслэлийн хүүхэд хамгааллын төв өчигдөр нээлтээ хийлээ. Тус төв нийслэлийн есөн дүүргийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын мэргэжилтнүүдтэй цахимаар мэдээлэл солилцох, насанд хүрээгүй хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн хүчирхийллийн талаар кино, бичлэг үзүүлэх тусгай  танхимтай. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)