Хүүхэд төгсгөл нь аз жаргалтай дуусдаг номонд дуртай

Томчууд үлгэр ярьж эсвэл ном уншиж өгөхдөө дургүй байдаг. Үүнийг хүүхдийнхээ төлөө, сайн сайхных нь төлөө хийж байгаагаа бүү март. Та ямар ч тайлбаргүй зөвхөн зурагтай ном авч өгч болох юм. Тэгээд өөрөө зурганд нь тохируулж үлгэр түүх зохиож ярьж өгвөл хүүхэд тань бас тантай хамтран ярилцах  болно

1. Тэр завсарлахыг эсвэл зарим нэг хэсгийг алгасахыг хүсвэл  хүслээрээ  болог. Харин хэзээ ч сонсох дургүй байхад нь албаар хүчилж болохгүй. Та хүүхдийнхээ насанд нь тохирох номыг номын дэлгүүр болон номын сангаас сонгоорой.

2. Номын сангаас ном авч унших нь таны мөнгийг хэмнэх бөгөөд харин хүүхэд тань аль ч номонд үнэхээр дурлаж байнга уншуулахыг хүсдэг бол худалдаж аваарай.

3. Төрсөн өдөр, шинэ жил, тэмдэглэлт өдрүүдээр ном бэлэглэх нь зөв санаа.
4. Өөрсдөд нь зориулсан бяцхан номын санг нүдэнд нь илхэн байгуулж өгөөрэй.

5. Та өөрөө ч бас номын сантай байвал хүүхэддээ үлгэр дуурайлал болох ба гэрийнхээ хүндэтгэлтэй хэсэг хоймор тус газраа байрлуулж номын чухлыг ойлгуулаарай.

6. Бага насны  хүүхдэд үлгэр уншиж өгснөөр тэд таны хайр энхрийллийг мэдэрч дууны өнгө хэмнэлийг ойлгож бас хурдан хэлд орох болно. Хүүхдэд ном уншиж өгснөөр харах, ярих, сонсох мэдрэхүй нь хөгжинө. Энэ насны хүүхдэд үлгэр уншихдаа богиновтор, гоё зурагтайгаас нь сонгоорой.

2 настнууд нэг түүхийг давтан яриулах дуртай ба та дундаас нь орхиж унших үед шууд л мэднэ.

Харин сургуулийн өмнөх насныханд ямар ном уншуулах хүсэлтэй байгааг нь сонсож, сонголт өгөх цаг болсон. Энэ насныхан үлгэрт гардаг сайн санаатан шидтэн болох дуртай. Илүү сонирхолтой байхын тулд номонд гардаг үлгэрийн баатрын дүрд хувирч жүжиглэсэн тоглолт ч явуулц болох юм. Уншиж өгсөн номоо хүүхдээрээ эргээд яриулаарай.

Ямар ном сонговол зүгээр вэ?

Төгсгөл нь аз жаргалтай дуусдаг ном тэднийг баярлуулна. Амьдралын бодит түүхээс сэдэвлэсэн номноос тэд үхэх төрөх баяр гуниг, зовлон жаргал гэж юу болохыг ойлгож эхэлнэ. Өөрийнх нь тоглох дуртай хүүхэлдэй, бамбарууштай адилхан зурагтай, номонд тэд юу юунаас илүү дуртай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)