Хүүхэд зам тээврийн осолд өртөх нь 17.8 хувиар буурчээ

 

2014 онд нийслэлийн хэмжээнд 10 хүүхэд зам тээврийн ослоос болж амиа алдсан бол улсад энэ тоо 48-д хүрчээ. Хүүхдийг автомашины осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар,  Монголын залуучуудын холбоо хамтран ажиллаж, хүүхэд тээвэрлэж буй машинд 2000 постер нааж, жолооч нарт анхааруулга өгсөн байна. Үүний дүр дүнд хүүхэд зам тээврийн осолд өртөх нь 17.8 хувиар буурчээ. Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сарынхыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хүүхдийн осол гэмтэл 16.7 хувь, хүүхэд зам тээврийн  осолд өртсөн  байдал 17.8 хувиар  буурсан аж.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)