Хүүхдүүд коронавирусийн халдварын далд тээгч байж болно



Хүүхдүүд коронавирусын далд  тээгч байж, насанд хүрэгчдэд халдвар тарааж болох аж. Энэ тухай MediclXpress сэтгүүл Хятадын эрдэмтдийн судалгааны үр дүнгээс иш татан нийтэлсэн байна. Гуанжоу хотын хүүхдийн эмнэлгийн эмч нар коронавирусын халдвар илэрсэн гэр бүлийн хоёр сараас 15 хүртэлх насны бараг 750 хүүхдэд үзлэг хийжээ. 10 хүүхдийн коронавирусийн шинжилгээ эерэг гарсан бөгөөд ердөө долоо нь л бага зэрэг халуурсан байна. Насанд хүрэгчдийн адил булчин өвдөх, бие сулрах, амьсгал давчдах зэрэг шинж тэмдгүүд илрээгүй аж. Мөн вирус уушгины хатгалгаа болж хүндэрсэн тохиолдол гараагүй байна. Тиймээс хүүхдүүд коронавирусийн далд тээгч болж насанд хүрэгчдэд аюул учруулж болохыг эрдэмтэд эл судалгааг үндэслэн дүгнэжээ. Ингэхдээ хүүхдүүд нэлээд удаан хугацаагаар тээгч болж чаддаг аж. Дээрх арван хүүхдийг эдгэрсний дараа хоолой, хамраас нь авсан түрхцээс COVID-19 илрээгүй боловч өтгөний шинжилгээгээр вирус биед нь хадгалагдсаар байгааг харуулжээ. Тиймээс хүүхдүүдийг хорио цээрийн дэглэмд удаан хугацаагаар байлгах хэрэгтэй гэж эрдэмтэд үзсэн байна


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)