Хүүхдүүд дутуугийн мэдрэмжээ "Аймшгийн баяр"-аар томчуудыг айлгаж илэрхийлэхийг оролдсон

Өнгөрөгч  аравдугаар сард хүүхдийг хүчирхийлж айлгаж ичээсэн хар хэргүүд шил шилээ даран ил болж олныг цочирдуулсан. Тэгвэл  мөн сарын сүүлийн долоон хоногт хүүхдүүд томчуудыг айлгалаа.

Хүүхэд хүчирхийлэгчдийн байгаа байдлынх нь тусгал уу гэлтэй айшгийн дүрд хувирсан хүүхэд залуус үдэш оройн цагаар гудамж талбайг эзэлж багагүй дүрсгүйтсэн нь "Сүнсний баяр" байлаа. 

Энэ баярыг угтаа Христийн шашинтай улсууд тэмдэглэдэг бөгөөд хамгийн өргөн тэмдэглэдэг нь Ирланд, Шотланд мөн Америк болон Канад улс.  Сүүлийн жилүүдэд манай оронд ч бас залуус хүүхдүүдийн дунд өргөн дэлгэр тэмдэглэх болсон нь учиртай мэт. Анх хуучны Ирландчууд энэхүү баярыг тэмдэглэхдээ  10 сарын 31-ний нар жаргах үеэс эхлээд дэлхий дээр бүх сүнсүүд цуглаж тэнэдэг гэж үзээд айл бүхэн гаднаа  хоол үлдээж тэднийг дайлдаг байжээ. Мөн тэр өдөр баг костюм өмсөж явах нь тэдгээр сүнснүүдэд танигдахгүйн тулд өөрсдийгөө нуун далдалдаг байсных гэнэ. 

Тэгвэл яагаад залуус тэр дундаа  бага насны хүүхдүүд  ингэж ихээр харийн баярыг тэмдэглэж хөөрхөн нүүрээ хөөтүүлэх болов? 
 " Би чамайг айлгах уу, надад эсвэл чихэр өгөх үү? гэсэн бяцхан эгдүүтэй жаал чихэр горьдон асуух нь цагаан сараар айл айл хэсэж бэлэг авдаг багачуудтай төстэй боловч өмссөн хувцаснаас аягүйцэх настангуудад бол өөр санагдах байх. 

Жилд ганц л удаа тэд насанд хүрэгчдийг айлгах боломжтой. Тэр нь Аймшгийн баяр. Энэ баяраар өхөөрдөм хүүхдүүд ямар нэг аймшигтай дүрд хувилахдаа нээрээ л бүгд өөрөөс нь айх юм шиг, сул дорой байхаа больчихсон юм шиг ухаандаа сэтгэдэг биз. 
Сэтгүүлч Мөнхбаясгалан хэлэхдээ энэ хүүхдүүдийг харахад "Эхийн сүү ээдэм" аймшигтай юм гэсэн байсан. Тэгвэл 

mail Хүүхдүүд айж байна. Айсан айдсаа илэрхийлэх гэж оролдож байна. Та олж харж чадаж байна уу? Мэдэрсэн дутуугийн мэдрэмжээ гадагшаа илэрхийлэх боломж нь магадгүй "Аймшгийн баяр" байсан ч байж болох юм.

Тэмдэглэлийнхээ дэвтэртээ бяцхан жаал  "Би том болоод ааваас хүчтэй болж байгаад зодно,  ээжийгээ хамгаална" гэж бичиж байна. Бичиг мэдэхгүй нялхас нь зураг зураад ч гэсэн өөрсдийгөө илэрхийлэхийг оролдож байна. Өөрийнхөө хэмжээнд илэрхийлж байгаа оролдлого бүрийг нь хараад та "Нүдээ нээж" чадаж байна уу? Хоёрхон настай хүүхдийг  ховлож чадахгүй гээд хүчирхийлж байхдаа ингээд илэрхийлчихэж чадахгүй гэж эндүүрсэнийх биз. Харин хүүхдүүд ямар их шаналж  илэрхийлэхийг хүссэн болоо? 

Тэд айгаад ярихгүй байлаа ч гэсэн зурж, уйлж, аймшгийн дүрд хувилж дотоод сэтгэлээ уудлах гэж хэрэндээ хичээж байна. 
 Үргэлж айдастай явдаг хүүхдүүд жилд ганцхан удаа томчуудыг айлгах гэсэн оролдлогоо хийж явахад нь тэднээс айсан дүр эсгээд амттай чихэр өгч аргадаад явуулбал болохгүй зүйл байна уу? Нүдээ нээж тэдэнд туслах бололцоо бий юу? 
 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)